“Хүн” төвт үзэл баримтлал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг (ХБХ) тодорхойлох шалгуур үзүүлэлт, үндсэн ойлголт, тодорхойлолтууд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн ажлын онцгой объект болох нь, онол тайлбарлалууд: Системийн, Хэвийнжүүлэх, Чадваржуулах, Нэгдүүлэх онолууд. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоо харилцаа тогтоох аргууд: Нас биений нь онцлогт тохирсон тоглоомын, бүтээлч үйл ажиллагаа хийлгүүлэх, үйл ажиллагаагаар нь дамжуулан оношлох. Монголын ХБХ-ийн өнөөгийн нөхцөл байдал, тэдгээрийн бэрхшээлт асуудлууд судалгааны мэдээллүүдэд дүн шинжилгээ хийн онол практикийг харьцуулна. ХБХ-тэй нийгмийн янз бүрийн бүлгүүд: Ахмад настайчууд, хүүхдүүд, гэр бүл зэрэгт тохиолддог асуудлуудыг судална. “Өөртөө туслах бүлэг”, түүний ач холбогдол дэмжлэг туслалцаа.