:Нийгмийн эрүүл мэндийн хандлага нь асуудлыг тодорхойлж, учир шалтгааныг тогтоож, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх мөн тулгарсан асуудалтай холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа стратегийн үр нөлөөг үнэлэхэд анхаарлаа хандуулдагийг, анагаахын шинжлэх ухааны судлах зүйлээс ялгаатайг тайлбарлана. НЭМ-ийн шу-ны 3 үүрэг болох үнэлэх, бодлогод нөлөөлөх, нотолгоонд түшиглэдэг (assurance). НЭМ-ийн амжилттай хэрэгжсэн 10 том хөтөлбөр үйлчилгээгээр тайлбарлана. Нийгмийн эрүүл мэнд, Нийгмийн эрүүл мэндийн асуудлууд өвчлөл гарах болсон шалтгаан нь тухайн нийгмийн нөхцөл байдал, түүхтэй салшгүй холбоотойг эртний нийгмээс эртний, дундад зууны үе, сэргэн мандлын үе, эрүүл мэндийн статистик үүсэж эпидемилогийн шинжлэх ухааны үүсэл тавигдсан, бактерлоги, иммунологи зэрэг эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй нь холбон судална. Эрүүл мэндийн хөгжлийн түүхтэй холбоотой Халдварт ба халдварт бус өвчлөлийн онцлог, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замуудтай танилцана. Авч явуулж байгаа арга хэмжээг Хэдийд (intervention) анхан шатны, 2 догч шатны дээд шатны, Хэн явуулж байгаагаар (хувь хүнд, эмзэг бүлгийнхэнд, нийт хүн амд гэх мэт), Хэрхэн (боловсролоор, сэдлээр, үүрэг даалгавраар, өөрчлөлтөөр) гэх мэт хэрхэн өөрчилж байгаа арга замуудад задлан шинжилгээ хийнэ.Эрүүл мэндийн нийгмийн ажилтнуудын үзүүлж байгаа үйлчилгээ тусламжуудыг ХБХ, хүүхэд, хавдрын өвчтэй иргэд зэргээр нь авч үзнэ.