Энэ хичээлийн хүрээнд нийгмийн халамжийн тогтолцоо, нийгмийн хамгааллын салбар дахь түүний байр суурь, нийгмийн халамжийн институцчилэл, түүний үе шатууд, нийгмийн халамжийн стратегийн хүрээг судална. Мөн нийгмийн халамжийн системийн хөгжилд улс төрийн, эдийн засгийн болон социаль-хүн ам зүйн хүчин зүйлсүүдийн үзүүлэх нөлөө, нийгмийн халамжийн систем дэх бюрократчилал, плюрализмын хөгжил, нийгмийн халамжийн зардлын өөрчлөлт, нийгмийн халамжийн зорилтот бүлгүүд, тэдгээрийн хувьсал өөрчлөлт, нийгмийн халамжийн системийн социетал системд үзүүлэх үр нөлөө зэрэг асуудлыг эргэцүүлэх болно.)