Монгол оронд зайнаас тандан судлал эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан байгаль орчин болон бусад бүхий л салбарт хэрэгцээ их байгаа юм. Зайнаас тандан судлал оптикийн болон радарын тандан судлал гэж ангилагддаг. Радарын тандан судалгаа буюу радарын тандан судалгаа нь янз бүрийн харах өнцөг бүхий радарын системийн тусламжтайгаар эх дэлхийг өдөр, шөнө, цаг агаар, атмосферын ямар ч нөхцөлөөс үл хамааран судлах боломжтой байдгаараа давуу талтай.