Энэ хичээлээр суралцагчдад нэн тэргүүнд шинжлэх ухааны үүсэл, хөгжил, практик хэрэгцээ, ач холбогдол, судлах зүйл, зорилго, үндсэн арга, ойлголтуудын талаар тоймлон танилцуулна. Ингэхдээ статистикийн практик үйл ажиллагаа болон статистикийн шинжлэх ухаан манай оронд үүсч хөгжсөн байдал, статистик мэдээллийн тогтолцоо, томоохон тооллого, судалгаануудын талаар танилцуулна. Улмаар статистик мэдээллийг цуглуулах арга хэлбэр, зохион байгуулалтын асуудал, байгаль нийгмийн ухааны салбарт статистик мэдээллийн онцлог хэрэгцээ, шаардлагыг дэлгэрэнгүй авч үзнэ. Статистик судалгааны асуулгын хуудас боловсруулах, түүнд тавигдах гол шаардлагуудын талаар авч үзнэ. Мөн цуглуулсан задгай тоо мэдээлэлд анхан шатны боловсруулалт хийх, тархалтын цувааг байгуулах, бүлэглэх, товчоолон нэгтгэх арга техникийн талаар заана. Авсолют, харьцангуй, дундаж хэмжигдэхүүний тухай удаах хэсэгт авч үзнэ.