Энэ хичээлээр эдийн засаг, бизнесийн салбарт статистикийн үндсэн арга техникийг хэрэглэх талаар үзнэ. Хичээлийн агуулга нь: тоо мэдээг нэгтгэн дүгнэх, бүлэглэх, хүснэгт графикаар илэрхийлэх, тодорхойлох статистик, тоо мэдээг шинжлэх, төвийн үзүүлэлтийг тодорхойлох, магадлалын тархалт, түүвэрлэлт, түүвэрлэлтийн тархалт, статистик үнэлгээ, таамгалалын шинжүүр, регрессийн шинжилгээ, индексийн шинжилгээ, чанарын хяналтын статистик шинжилгээ. хэлбэрүүд, түүвэрлэлтийн бодит болон дундаж алдаа, алдааны хязгаар, итгэмжлэгдсэн интервал, түүврийн оновчтой хэмжээг хэрхэн тодорхойлох тухай тодорхой жишээ баримтан дээр авч үзнэ. Нийгэм, эдийн засгийн үзэгдэл, юмсын хоорондын хамаарлыг судлах аргуудын талаар суралцагчдад өргөн хүрээтэй мэдлэг олгож, улмаар корреляци, регрессийн шинжилгээний арга зүйн үндсийг эзэмшүүлнэ. Хоёр хүчин зүйлийн болон олон хүчин зүйлийн корреляцийн болон регрессийн шинжилгээний аргууд, корреляцийн коэффициентийг хэрхэн тооцох арга зүйг эзэмшүүлнэ. Хамаарлыг судлах параметрийн бус зарим аргуудын тухай авч үзнэ. Хичээлийн төгсгөлийн бүлэгт индексийн шинжилгээний аргыг нийгэм, эдийн засгийн судалгаа шинжилгээнд хэрэглэх тухай авч үзнэ.