7.1.Монголоор: Тоглоомын онол сүүлийн үед идэвхтэй хөгжиж байгаа шинжлэх ухаануудыг нэг бөгөөд түүний загвар, аргачлалуудыг микро эдийн засаг, олон улсын эдийн засаг, хөгжлийн онол, төгс бус өрсөлдөөн, аж үйлдвэрийн шинжилгээнд зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсон. Иймээс тус хичээлийн хүрээнд статик, динамик, өргөтгөсөн, давтагдах ба нэг удаагийн, хязгааргүй давтагдах, холимог, төгс мэдээлэлтэй болон хязгаарлагдмал мэдээлэлтэй зэрэг талаас судлаж, Курно, Стакельберг, Бертраны Нэшийн тоглоомуудын тэнцвэрийг олох, хэлцэл хийх, үнэ хаялцуулах зэрэг эдийн засгийн тоглоомуудыг судлаж сурна. Хичээл болгонд эдийн засгийн хэрэглээг үзэж, дэлхийн болон Монголын эдийн засаг, бизнесийн бодит жишээг ашиглан хичээлд үзсэн онолын загваруудаар дамжуулан бодит өрсөлдөөн, хэлцлийг хэрэглэж эдийн засгийн шинжилгээ хийх талаас тус хичээлийг үзнэ.