Энэхүү хичээлээр аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, холбоо, худалдааны салбарын салбарын статистик үзүүлэлтүүдийг тооцоолох арга зүйн талаарх мэдлэг, ур чадварыг суралцагсдад эзэмшүүлнэ. Хичээлийн нэгдүгээр хэсэгт хөдөө аж ахуйн статистик үзүүлэлтүүд, газрын фонд, түүний ашиглалтын статистик үзүүлэлтүүд, газрын фондын ангилал, бүтэц бүрэлдэхүүний талаарх ойлголтыг суралцагсдад өгнө. Хичээлийн энэхүү хэсэгт газар тариалангийн статистик, мал аж ахуйн статистик үзүүлэлтүүдийг тооцох, сүргийн нөхөн үйлдвэрлэл, сүргийн эргэлтийн баланс, малын ашиг шимийн бүтээгдэхүүн түүнд нөлөөлөх хүчин зүйлс зэргийг авч үзнэ.Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн хөдөлмөрийн статистик, ажиллах хүчний тоо, бүрэлдэхүүн, хөдөө аж ахуйн хөдөлмөрийн бүтээмж, энэ салбарын үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг, нийт үйлдвэрлэл, нэмэгдэл өртөг, завсарын хэрэглээний тооцоог хийх арга зүйг эзэмшүүлнэ. Хичээлийн үндсэн хоёрдугаар хэсэгт аж үйлдвэрийн салбарын ангилалт, ойлголт, ажиглалтын нэгж, тэдгээрийн тодорхойлолт, аж үйлдвэрийн газрын нийт гаргалт, нэмэгдэл өртөг, завсрын хэрэглээг тодорхойлох тухай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын статистик, аж үйлдвэрийн газрын хүний нөөц, түүний бүтээмжийг тодорхойлох тухай, аж үйлдвэрийн газрын цалин хөлсний статистик, аж үйлдвэрийн газрын машин, тоног төхөөрөмжийн статистик, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний зардал (өөрийн өртөг) -ын статистик, аж үйлдвэрийн санхүүгийн үр дүнгийн статистикийн асуудлуудыг авч үзнэ. Хичээлийн дараагийн хэсэгт барилга, тээвэр, холбоо, худалдааны салбарын нийт үйлдвэрлэлт, завсрын хэрэглээ болон үндсэн үзүүэлтүүдийг тооцох арга зүйг тодорхой жишээн дээр тооцож эзэмшүүлнэ. Эдгээр салбаруудын хөдөлмөрийн статистик үзүүлэлтүүд, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашиг, ашиг, өөрийн өртөг, ашигт ажиллагааны түвшин зэрэг үзүүлэлтүүдийг тооцож, тэдгээрийг үндэслэн нөлөөлсөн хүчин зүйлийн шинжилгээ хийх, үйл ажиллагаанд нь дүгнэлт, үнэлэлт өгөх арга зүйн талаар сургана.