ОюутанНэвтрэх

МУИС · МТЭС

Нийгмийн статистик

3 кредит

Нийгмийн статистикийн судлах зүйл, эх үүсвэр, нийгмийн статистикийн талаар тодорхойлолтууд болон нийгмийн статистик үзүүлэлтийн ангилал, хамрах хүрээний талаар ойлголтыг суралцагсад таниулна. Хүн ам, эрүүл мэндийн статистик буюу төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн, хотжилт, нийгмийн халамж, хамгааллын статистик үзүүлэлт, боловсролын статистик, хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний статистик, жендэрийн статистик, хүн амын амжиргаа, ядуурлын статистик үзүүлэлтүүдийг тооцох, нэгтгэн гаргах, дүн шинжилгээ хийх асуудлуудыг тодорхой жишээ баримттайгаар судална. Ингэхдээ тоон хэмжээс нь ахуй соёлын нөлөөгөөс хэрхэн хамаарч өөрчлөгддөг түүний хэрхэн судалж шинжилдэг тухай авч үзнэ. Мөн чанарын үзүүлэлтийг тооцож шинжлэх аргуудыг жишээтэй тайлбарлана. Хичээлийн явцад нийгмийн статистик мэдээллийн хэрэглээ, тэдгээрийг судалгаа, бодлого, хөтөлбөрт хэрхэн ашигласан талаар хэлэлцэнэ. Хичээлийн төгсгөлд зохион байгуулах бага хуралд оюутнууд хичээлийн явцад бие дааж хийсэн судалгааны ажлын үр дүнгээ илтгэнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух