ОюутанНэвтрэх

МУИС · МТЭС

Стохастик процесс, загварчлал

3 кредит

Энэхүү хичээл нь дараах 4 сэдвийг хамарна. Судалгаа, судалгааны төрөл, судалгаанд хэрэглэгдэх үндсэн элементүүд ба хэмжигдэхүүний талаарх үндсэн ойлголт; Судалгааны асуудал дэвшүүлэх, судалгааны арга зүй, төлөвлөлт ба судалгааны төсөл; Түүвэрлэлтийн арга зүй; Мэдээлэл цуглуулах, мэдээллийг боловсруулах, судалгааны үр дүнг тайлагнах. Уг хичээлээр судалгааны арга зүйн үндсэн ойлголт өгөхөөс гадна судалгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дадал олгоход чиглэгдсэн судалгааны загвар, төлөвлөлт болон түүвэрлэлтийн арга зүй, мэдээлэл цуглуулах, мэдээлэл боловсруулах, судалгааны үр дүнг тайлагнах гэсэн сэдвийг хамарсан онолын болон практикийн асуудлуудыг судална. Семинарын хичээлийн явцад тодорхой сэдвийн хүрээнд судалгааны ажил хийх загвар боловсруулж, судалгааг зохион байгуулан мэдээлэл цуглуулж, үр дүнгийн тайлан бичнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух