Энэ хичээлээр оюутнууд судалгааны чанарын аргуудыг хэзээ, хаана, яаж ашиглах, энэ аргаар мэдээлэл цуглуулахад юу анхаарах, цуглуулсан мэдээллээ ангилж, шинжлэх, судалгааны үр дүнг хөрвүүлж, тайлбарлах, өөрийн санааг судалгааны өгүүлэл, тайланд хэрхэн тусгах талаар судална. Хичээлээр ажиглалтын арга, ярилцлага болон фокус бүлгийн арга, фото зураг “унших” арга зэргийг судалж өөрсдийн судалгааны тодорхой жишээг ашиглан мэдээ материалаа хөрвүүлж тайлбарлах дадлага хийнэ. Мөн талбарын судалгаа хийхэд юу анхаарах, тулгарах сорил бэрхшээлийг хэрхэн давах, мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг хангах талаар судах болно. Хичээлээр олсон мэдлэгтээ суурилан оюутнууд судалгааны асуудал, таамаглал дэвшүүлж, төлөвлөгөө боловсруулан, түүний дагуу бие даан мэдээлэл цуглуулах юм. Судалгааны дараах үе шат буюу мэдээллийг ангилж боловсруулах, шинжлэх үйл явцыг хамтран ярилцана. Энэ бүхний дүнд судалгааны тайлан бичиж үр дүнг илтгэж хэлэлцэнэ.