Энэхүү хичээлийн үндсэн хүрээ нь олон хувьсагчийн ерөнхий шугаман загвар байх бөгөөд эхний ээлжинд олон хувьсагчийн шинжилгээний үндсэн ойлголтууд, матрицийн алгебр, түүврийн геометр, санамсаргүй түүвэрлэлт, олон хувьсагчийн тархалтуудыг судласны дараа статистик шинжилгээний аргуудад болох олон хэмжээст эх олонлогийн статистик үнэлгээ болон таамаглал шалгах, гол компонентийн шинжилгээ, хүчин зүйлийн /фактор/ шинжилгээ, дискриминантийн шинжилгээ, кластерийн шинжилгээнүүдийг практик жишээн дээр судлахын зэрэгцээ тус шинжилгээнүүдийн SPSS болон Statictica зэрэг програмуудыг ашиглан хэрхэн гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй авч үзнэ.