ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Микро эдийн засгийн статистик шинжилгээ

3 кредит

:“Микро эдийн засгийн статистик шинжилгээ” сэдэвт магистрийн сургалтын хичээлээр аж үйлдвэр,барилга, тээвэр, холбооны салбарын аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүдийг үндэслэн үйл ажиллагаанд нь өргөн хүрээтэй дүн шинжилгээ хийх арга зүйг авч үзнэ. Үүнд: аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн статистикийн үзүүлэлтүүд, үүний дотор ажиллагсдын тоо, бүтэц, цалингийн сан, дундаж цалин болон хөдөлмөрийн бүтээмжийн үзүүлэлтүүдийг үндэслэн хүчин зүйлийн шинжилгээг хийх арга зүйг тодорхой жишээн дээр авч үзнэ. Түүнчлэн үндсэн хөрөнгийн хөдөлгөөн, үндсэн ба эргэлтийн хөрөнгийн ашиглалт, үр ашгийн үзүүлэлтүүдэд хэрхэн шинжилгээ хийх чиглэл, арга барилыг тодорхой жишээ баримтаар зааж эзэмшүүлнэ. Энд мөн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн ашиглалтын үзүүлэлт тооцох, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвар олгоно. Аж ахуйн нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний өөрийн өртөг, материалын хувийн зарцуулалт, хэмнэлт хэтрэлтийн шинжилгээг хийх, хүчин зүйлийн нөлөөллийг илрүүлэх арга барилыг эзэмшүүлнэ. Бизнесийн байгууллагын үйл ажиллагааны эцсийн үр дүн болох ашиг, ашигт ажилллагааны түвшинд шинжилгээ хийх, нөлөөлсөн хүчин зүйлийг тооцох,дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал дэвшүүлэх арга барил эзэмшүүлнэ. Аж ахуйн нэгжийн түвшинд бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өсөлтөд хөдөлмөрийн бүтээмж, ажилчдын тоо, фонд өгөмж зэрэг хүчин зүйл хэрхэн нөлөөлснийг тооцох, ашгийн өсөлтөнд ашигт ажиллагааны түвшин болон бүтээгдэхүүний борлуулалтын орлогын өөрчлөлт хэрхэн нөлөөлсөнийг тооцох, бүтээгдэхүүний өөрийн өртөгт шинжилгээ хийх зэрэг шинжилгээний арга техникийг суралцагчдад эзэмшүүлнэ. Төгсгөлд нь эдгээр салбарын тодорхой нэг аж ахуйн нэгжийн нягтлан бодохын тайлан тэнцэл болон удирдлагын бүртгэлээс тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх бие даалтын ажлыг оюутнуудаар хийлгэж, тайлан бичүүлнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух