ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Макро эдийн засгийн статистик шинжилгээ

3 кредит

Энэхүү хичээлээр улс орны эдийн засгийн өсөлтийн онол, өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийг, үүний дотор тодорхой салбаруудын оруулсан хувь нэмрийг тодорхойлох,капитал, ажиллах хүчин, хөдөлмөрийн бүтээмжийн нөлөөллийг судлах аргууд, үйлвэрлэлийн функцээр загварчлах, өсөлтийн чиг хандлагыг урьдчилан таамаглах асуудыг авч үзнэ. Эдийн засгийн бүтцэд өрсөлдөх чадварын өнцгөөс нь шинжилгээг хийх чиглэл, салбар, дэд салбар, өмчийн хэлбэрээр, олон улсын түвшний зэрэгцүүлэлт хийх талаар авч үзнэ. Дараагийн хэсэгт салбар хоорондын тэнцэл, нөөц, ашиглалтын хүснэгтийн агуулга, зориулалтыг авч үзэж, тэдгээрийг үндэслэн макро эдийн засгийн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, тулгамдсан асуудлыг хөндөх, эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг эдийн засгийн нөөцийн эх үүсвэр болон ашиглалт талаас нь шинжих асуудлыг авч үзнэ. Хөрөнгө оруулалтын үр ашгийг макро түвшинд тооцох, бусад улс орнуудтай зэрэгцүүлэх шинжлэх, гадаад худалдааны үр ашиг, алдагдаал, төлбөрийн тэнцэлд шинжилгээ хийх талаар суралцагчдад статистикийн албан ёсны тоо мэдээлэд үндэслэн тодорхой мэдлэг, дадал олгоно. Түүнчлэн улсын төсвийн орлого, зарлагын бүтцийн шинжилгээ, төрийн мөнгөний бодлогод шинжилгээ хийх асуудлыг хөндөнө.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух