ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Ахисан түвшний хэрэглээний экономтрик-2

3 кредит

Хичээлийн эхэнд GMM (eрөнхий моментын арга) болон үнэлэгчийн шинж чанарын талаар тодорхойлж үндсэн ойлголттой болсоны дараа EViews програмыг ашиглан санхүүгийн салбарын өгөөжийн муруйн үнэлгээнд ашигладаг хүүгийн загвар болох Vasicek загварын параметерийн үнэлгээг хийх болно. Хичээлийн хоёрдугаар хэсэгт макроэкономтерикийн загварууд болох GARCH бүлэг загваруудын хэрэглээ, олон хүчийн зүйлийн ARCH загвар гэгддэг VECH, BEKK загварууд, мөн VAR загварын өргөтгөсөн хэлбэр болох SVAR болон BVAR загваруудыг хэрхэн тооцох, үр дүнг тайлбарлах арга зүйг авч үзэхийн зэрэгцээ DSGE загварын үнэлгээ, тооцололыг EViews програм ашиглан хэрхэн тооцоох талаар авч үзнэ. Хичээлийн дараагийн хэсэгт микроэкономтерикийн аргууд болох хягаарлалт бүхий хамааран хувьсагчтай загварууд Tobit (Truncated, Censored, Heckit) загвар болон Динамик панел тоо мэдээний загварын шинжилгээг EViews-г ашиглан хийх арга зүйн талаар авч үзнэ. Хичээлийн төгсгөлд нь Монте-Карлогийн болон Bootstrapping симуляцийн агуулга, ялгаа болон хэрэглээний талаар авч үзэх болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух