ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Бизнес статистик

3 кредит

Энэ хичээлээр бизнесийн шийдвэр гаргалт, тоо мэдээнд шинжилгээ хийх тоон арга техникийг үзнэ. Суралцагсад энэ хичээлээр шийдвэр гаргалт, тоо мэдээнд шинжилгээ хийх арга техникийг үзэхдээ бизнесийн бодит тоо мэдээн дээр үндэслэн компьютерт суурилсан программын (Microsoft Excel, Minitab, SPSS) тусламжтайгаар шинжилгээг хийнэ. Хичээлийн агуулга нь: (i) тодорхойлох статистик болон тоо мэдээг нэгтгэн дүгнэх; (ii) санамсаргүй хувьсагч болон хүлээгдэж буй утга; (iii) загварчлах болон шинжилгээ: эх олонлогийн болон түүврийн тоон үзүүлэлтүүд, итгэх интервал, таамаглалын шинжүүр, p-value; (iv) чанарын болон үр ашгийн менежмент. Эхний 2 бүлэгт бид бизнесийн бодит тоон мэдээнд үндэслэн тоон мэдээг нэгтгэн, цэгцлэх аргуудыг авч үзнэ. Энэ сэдвийн хүрээнд гарфикийн арга болон хүснэгтийн арга, тоон мэдээг тодорхойлогч төвийн үзүүлэлтүүд болох дундаж, медиан, стандарт хазайлт зэргийг үзнэ. Бизнесийн ихэнх проблемууд нь тодорхойгүй байдалтай холбоотой байдаг. Энэ тодорхойгүй байдлыг ойлгохын тулд магадлал, магадлалын үндсэн ухагдахууныг ойлгох шаардлага гардаг. Тиймээс 3, 4-р бүлэгт энэ асуудлын талаар авч үзнэ. Энд магадлалын үндсэн зарчим, магадлалын тархалт энэ асуудлыг шийдвэрлэхэд чухал болох талаар авч үзнэ. Мөн түүнчилэн санамсаргүй хувьсагч, тасралттай санамсаргүй хэмжигдэхүүний магадлалын тархалт, хамгийн чухал түгээмэл хэрэглэгддэг тархалтын нэг болох хэвийн тархалтыг авч үзнэ. 5 болон 6-р бүлэгт түүвэрлэлт болон шинжилгээний статистикийг үзнэ. Энд эх олонлогийн нэг эсвэл хэд хэдэн шинж чанарыг харгалзан үзэж эх олонлогоос түүвэр олонлогийг бүрдүүлэх талаар авч үзнэ. Жишээлбэл, хэд хэдэн бизнесийн орчинд түүврийн үр дүнг ашиглан эх олонлогийн үзүүлэлтийг шинжлэх талаар үзнэ. 7-оос 8-р бүлэгт эх олонлогийн үзүүлэлтийн дунджийн болон жингийн хувьд итгэх интервалийг үнэлэх, түүврийн зайлшгүй хэрэгцээт тоог тодорхойлох талаар бизнесийн жишээн дээр авч үзнэ. Дараагийн 9-с 11-р бүлэгт таамаглалын шинжүүр, таамаглалын шинжүүрийн үндсэн нөхцөл, зарсмуудыг авч үзнэ. Сүүлийн 12-р бүлэгт чанарын хяналтын график, түүний төрлүүд, чанарын менежментийн үндсэн ойлголт, 6 сигмагийн дүрмийг ашиглах талаар үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух