Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний нийт орлого (ҮНО) зэрэг үзүүлэлтүүдийг тооцох арга зүйг авч үзэж, түүний нэг хүн амд ногдох хэмжээг тооцох Дэлхийн банкны Атласын арга (GDP per capita on World Bank Atlas methodology), худалдан авах чадварын итгэлцүүрээр тооцох ( GDP per capita on PPP ) аргачлалуудын талаар дэлгэрэнгүй танилцуулна. Худалдан авах чадварын паритет буюу PPP- Purchasing Power Parity–г хэрхэн тооцох арга зүйг авч үзнэ. Дэлхийн банкны “Word Development Indicators“ эмхтгэлээс улс орнуудын тооцоог зэрэгцүүлж үзнэ.Эдгээр үзүүлэлтүүдийг эдийн засгийн өсөлт, хүн амын амьжиргааны түвшнийг хэмжих, дүгнэлт гаргахад хэрхэн ашигладагийг авч үзнэ. Үндэсний тооцооны системийн макро эдийн засгийн дансны гол үзүүлэлтүүд, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог авч үзэж, түүнийг үндэслэн шинжилгээ хийх чиглэлүүдийг танилцуулна.Эдийн засгийн хүртээмжтэй, хамруулсан өсөлтийн талаарх орчин үеийн ойлголтыг өгч, хүртээмжтэй өсөлтийг хэмжих аргачлал, үзүүлэлтүүдийн талаар танилцуулна. Монгол Улсын эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийн талаарх гадаадын судлаачдын хийсэн судалгааны ажлуудтай танилцуулна. Мөн олон улсын түвшинд хийсэн зэрэгцүүлэлтийн үр дүнг танилцуулна.Хэрэглээний үнийн индекс ( ХҮИ) болон суурь инфляцийг (Core inflation) тооцох арга зүйг дэлгэрэнгүй авч үзнэ. Суурь инфляцийг хөгжингүй орнуудад эдийн дасгийн бодлого, шийдвэр гаргахад ашиглаж байгаа практиктай танилцуулна.Инфляцийн өсөлтийн чиг хандлагын шинжилгээ, инфляцад нөлөөлсөн гол хүчин зүйлийн шинжилгээг хийх арга зүй, инфляцийн эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшинд үзүүлсэн нөлөөг шинжлэх асуудал, цалин ба орлогын түвшинд үзүүлсэн нөлөөлөлийг тооцох арга зүйг авч үзнэ. Мөн төгрөгийн худалдан авах чадварыг тооцох арга зүйг үзнэ.Хүн ам, ажил эрхлэлт, ажилгүйдлийн үзүүлэлтүүдийг тооцох, Засгийн газрын статистик, төсөв, мөнгөний нийлүүлэлт, зээлийн үзүүлэлтүүдийг тооцох, тэдгээрийг үндэслэн шинжилгээ хийх чиглэлүүдийг жишээ баримтаар танилцуулна. Төсвийн орлого, зарлага,тэнцэлийн үзүүлэлтүүд тооцох арга зүй, эдийн засаг дахь төрийг оролцоо, татварын ачаалалын үзүүлэлтүүдийг тооцох арга зүйг танилцуулж, зарим улс орны үзүүлэлттэй зэрэгцүүлсэн шинжилгээг хийнэ.Эдийн засгийн урт, дунд хугацааны өсөлтөд гол нөлөө үзүүлдэг хөрөнгө оруулалт, хөрөнгийн хуримтлалын үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын үр ашгийн үзүүлэлтийг ( ICOR )тооцох арга зүй манай орны болон бусад улс орнуудын тоо баримтаар хийсэн тооцоо, зэрэгцүүлсэн судалгааг танилцуулна.Төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны үзүүлэлтүүдийг тооцох арга зүйг авч үзэж, төлбөрийн тэнцэлд шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх дадал олгоно.Үндэсний тооцооны системийн гадаад эдийн засгийн харилцааны данс, түүний үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулна.Эцэст нь үнэт цаасны зах зээлийн үзүүлэлтүүд, АНУ-ынДоу-Жонсын болонСтэндард-Пурын индексүүдийг тооцох арга зүй, гол агуулга, Монгол Улсын үнэт цаасны зах зээлтийн TOP-20 индекс, түүний арга зүй, агуулгыг авч үзнэ.Эцэст нь бүтээмжийн үзүүлэлтүүд, өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийг тооцох арга зүй, дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг улс орнуудын өрсөлдөх чадварынтүвшний харьцуулалт, шинжилгээний талаар авч үзнэ.