ОюутанНэвтрэх

МУИС · Зс

Бакалаврын судалгааны ажил

3 кредит

Бакалаврын судалгааны ажил нь удиртгал, хоёроос доошгүй бүлэг / бүлэг тус бүр нь хоёроос доошгүй зүйлтэй/, дүгнэлт, ном зүй, хавсралттай байна. Удиртгалд: Судалгааны ажлын зорилго, зорилт, судалгааны арга, сэдвийн судлагдсан байдал, шинэлэг тал, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлыг тодорхойлж, сэдвийн ерөнхий бүтцийг товч тайлбарлана. Судалгааны ажлын үндсэн бүлгүүдэд: Cэдвийн онол, арга зүйн үндэс, нэр томъёоны гол ойлголтуудын тайлбар, үүсэл хөгжлийн тойм, хууль зүйн үндэслэлийг дэлгэрэнгүй байдлаар авч үзэх ба сэдвийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг томъёолох, боловсронгүй болгох, өөрчлөх арга замыг тодорхойлж, цаашдын хандлагыг тодорхойлно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ