Турк хэлний хэлзүй 2 хичээлийн агуулгын хүрээнд хэлзүйн үндсэн дүрмүүдийг үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд үзэж судална. Аливаа гадаад хэл сурах үйл явц нь унших, бичих, ярих, сонсох чадварыг эзэмших явдал юм. Энэхүү чадваруудад тулгуурлан турк хэлний үгийн бүтэц, ялангуяа биеийн төлөөний нэр, түүний өгүүлбэрт хэрхэн зохицох байдал, тэмдэг нэрийн утгыг хэрхэн өөрчлөх зүй тогтол, үйл үгийн ирээдүй, өнгөрсөн болон ерөнхий цагууд, тэдгээрийн нийлмэл бүтцийг тухайлан авч үзнэ. Тодорхой нэг шаардлагаар энгийн харилцаа үүсгэж, асуултанд хариулах, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын ярьсан болон бичсэн зүйлээс өөрт хэрэгтэй мэдээллийг ялган ойлгох, хувь хүний тухай товч мэдээг өгч зөвшөөрсөн, үгүйсгэсэн хариултынхаа учир шалтгааныг тайлбарлахад хэрэглэх хэлзүйн дүрмийг үзэж судална.