Аливаа хэлний албан бичиг гэдэг нь тухайн улсын нүүр царай, тусгаар тогтнолын илэрхийлэл болдог тул албан бичгийн орчуулгыг хэлзүй болон утгазүйн алдаагүй хийх нь ихээхэн чухал юм. Тиймээс энэхүү судлагдахууны гол агуулга нь албан бичгийн төрлүүд болох өргөдөл, албан захидал, гэрээ хэлэлцээр, санамж бичиг, төсөл, дүрэм журам, тайлан дүгнэлт зэрэг агуулгын хүрээнд монголоос турк, туркээс монгол хэлнээ орчуулга хийх юм.