ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Эртний түрэг хэл

3 кредит

Анх 1889 онд Н.М.Ядринцевийн удирдсан Оросын газарзүйн нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбарын шинжилгээний анги Монголд ирж ажиллахдаа Орхоны хөндийгөөс Көлтигин, Билгэ хааны гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалыг олж илрүүлэн дэлхий дахинд мэдээлсэн байна. 1893 онд Копенхагений их сургуулийн профессор В.Томсен “нууц, тайлагдашгүй” хэмээгдэх руни бичгийг тайлан унших түлхүүр цагаан толгойг олж тогтоосноор уул бичээсийн судалгаа эхэлсэн хэмээн үзэж болно. Энэ үеэс өнөө хүртэлх зуун гуч гаруй жилийн дотор хийгдсэн гадаад дотоодын эрдэмтдийн судалгааны бүтээл, гаргаж тавьсан онол саналуудыг болон монгол нутаг дахь сурвалжуудыг тодорхой системтэйгээр үзэж таниулан дурсгал тус бүрийн хэлний онцлогийг тухайлан авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух