Бичгийн орчуулга хийгээд хэлмэрчлэхүйн ялгаа, хэлмэрчлэхүйн үндэс, зэрэгцээ ба цуваа хэлмэрчлэхүй зэрэг хэлмэрчлэхүйн үндсэн ойлголтыг үзэж судалж нийгэм-улс төр, урлаг, уран зохиол, өдөр тутмын амьдрал, ажил мэргэжил, боловсрол, шинжлэх ухаан-танин мэдэхүй зэрэг сэдэв агуулгаар хэлмэрчлэх чадвар дадал эзэмшинэ. Түүнчлэн хэлмэрчлэх бэлтгэл хангах аргазүй, тухайлбал сэтгэлзүй, бие бялдарын бэлтгэл хангах болон хэлмэрчлэхүйд ашигладаг тоног төхөөрөмж, түүнтэй ажиллах аргазүйд суралцана.