Эл хичээлээр Дэлхийн нэгдүгээр дайн хийгээд Османы эзэнт гүрэн, эзэнт гүрний мөхөл, Мустафа Кемаль буюу Ататүркийн цэргийн бослого, хөдөлгөөн, шинэчлэл, Бүгд Найрамдах Түрк улс байгуулагдсан талаар тухайлан үзэж судлана. Эл хичээлийн агуулгын хүрээнд, - Бүгд Найрамдах Түрк улс байгуулагдах түүхэн нөхцөл, шалтгаан, тохироо - Түрк улс байгуулагдсaны дараах түүхэн шинэчлэлүүд - Үндсэн хууль ба улс төрийн тогтолцооны шинэчлэл - Соёл, боловсорлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, бодлого - Хэлний талаарх Ататүркийн бодлого шинэчлэл - Түрк улс байгуулагдсан анхны жилүүдийн нийгэм, эдийн засгийн байдал - Дэлхийн хоёрдугаар дайн ба Түрк улс - Дэлхийн хоёрдугаар дайны дараах Түрк улс - 1960-1990 он хүртэлх БНТУ-ын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол - 1990-ээд оноос хойшхи БНТУ-ын нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол - Европын холбоо ба БНТУ - НАТО ба БНТУ гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд өнөөгийн Түрк улсын түүхийг үзэж судлах бөгөөд дээрх сэдвүүдэд “БНТУ-ын түүх” хэмээх хичээлийн агуулга бүрэн багтсан болно.