ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Хот ба бүс нутаг төлөвлөлтийн онол

3 кредит

Энэ хичээлээрхот ба бүс нутгийнорон зайн зохион байгуулалт, төлөвлөлтийн талаарх үндсэн онол, концепци, хотын функционал бүсүүд болон бүс нутгийн дотоод бүтэц, байршлын зүй тогтол, төлөвлөлтийн стандарт, норм, дүрэм, орон зайн хэрэгцээ шаардлага, төлөвлөлтийн үе шатууд, төлөвлөлтийн бодлого, загварууд, түүнчлэн хотын төвлөрөл ба төвлөрөлийг сааруулах болон өсөлтийн менежментийн бодлого, зохицуулалтын талаарх гадаад орны туршлага, хот ба бүс нутгийн төлөвлөлтийн орчин үеийн чиг хандлагыг судлан үзнэ. Хичээлийн хүрээнд хот, хот орчим, болон бүс нутгийн хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх Улаанбаатар болон гадаадын аль нэг хот, бүс нутгийн ерөнхий төлөвлөгөө, бусад төлөвлөлтийн материалуудыг судлах болно.Тус хичээл нь лекц, хэлэлцүүлэг, бичил төсөл, судалгаа явуулах, хот, бүс нутгийн төлөвлөлт, зураг төслийн материал судлах, мэргэжилтэн урьж ярилцах , видео материал үзүүлэх зэрэг хэлбэрүүдээр зохион байгуулагдах болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ