Нийгэмлэгийн дүрэм
Хувилбар 1.0. Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 11-р сарын 6. Монгол хэл дээрх эх нь албан ёсных.
Оюутан бол оюутнуудын бие биедээ туслах орчин. Энэ дүрэм нь Үйлчилгээний нөхцөл-ийн салшгүй хэсэг бөгөөд нийтлэл, сэтгэгдэл, чат, клуб, арга хэмжээ, ажлын зар зэрэг бусдад харагдах бүх зүйлд үйлчилнэ.
1.Хүндэтгэлтэй харилц
- Хэнийг ч доромжлох, заналхийлэх, дарамтлахгүй.
- Үндэс угсаа, хүйс, бэлгийн чиг баримжаа, шашин, хөгжлийн бэрхшээл, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахгүй.
- Нэг хүнийг олуулаа дайрах, шоолох, бусдыг үүнд уриалахгүй.
2.Бусдын хувийн мэдээллийг хүндэл
- Бусдын утасны дугаар, хаяг, регистр, хувийн зураг, чатын дэлгэцийн зургийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй.
- Хүний зөвшөөрөлгүй дотно зураг, бичлэг хэзээ ч тараахгүй. Ийм зүйл илэрвэл бүртгэлийг шууд, бүрмөсөн хаана.
- Нэрээ нуусан зохиогчийг олох гэж оролдохгүй.
3.Багш, ажилтны тухай
Багш, ажилтны тухай бичихдээ зөвхөн хичээл заалт, ажлынх нь тухай бичнэ. Хувийн амьдрал, гадаад төрх, гэр бүлийнх нь тухай бичихгүй. Нотолгоогүй гүтгэлэг бичихгүй.
4.Үнэнч бай
- Өөр хүн, байгууллага, сургуулийн албан ёсны төлөөлөгч мэт дүр эсгэхгүй.
- Санаатайгаар худал мэдээлэл, хичээлийн өөрчлөлтийн худал мэдээлэл тараахгүй.
- Шалгалтын хариу, даалгаврыг худалдах, бусдын ажлыг өөрийнх мэт хуулахыг дэмжихгүй.
- Залилан, пирамид, "хурдан баяжих" санал, хуурамч ажлын зар тавихгүй.
5.Спам, зар сурталчилгаа
Нэг зүйлийг олон дахин нийтлэх, холбогдолгүй сурталчилгаа, холбоос тараахгүй. Ажлын зарыг зөвхөн ажил, дадлага хэсэгт баталгаажсан компани тавина.
6.Хууль бус, аюултай агуулга
- Хүчирхийлэл, өөрийгөө гэмтээхийг уриалах, сурталчлахгүй.
- Мансууруулах бодис, зэвсэг, хууль бус бараа худалдаалахгүй.
- Насанд хүрээгүй хүнийг бэлгийн шинжтэйгээр харуулсан зүйл нийтлэхгүй. Ийм зүйлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
- Бусдын зохиогчийн эрхийг зөрчихгүй.
Хэн нэгэн өөртөө хор хүргэх аюултай байгааг мэдвэл 108 (Хүүхэд, гэр бүлийн тусламжийн утас) эсвэл 102 (Цагдаа) руу яаралтай залгаарай.
7.Нэрээ нуусан нийтлэл
Нэрээ нуух нь эмзэг асуулт асуух боломж олгох зорилготой. Бусдыг дайрахад ашиглаж болохгүй. Нэрээ нуусан нийтлэлд ч энэ дүрэм адил үйлчилнэ.
Ноцтой зөрчил, аюулгүй байдлын шаардлагатай үед тусгай эрхтэй ажилтан шалтгаанаа бичиж, бүртгэлд үлдээгээд зохиогчийг тодорхойлж болно.
8.Гээсэн, олсон зүйл
Олсон зүйлийн зарт эзнийг нь таних нарийн тэмдгийг бүү бич. Эзэн гэж хэлсэн хүнээс тэр тэмдгийг асууж шалгаарай. Бичиг баримт олсон бол дугаарыг нь бүү нийтэл. Эзэндээ буцаасны дараа зараа шийдэгдсэн гэж тэмдэглээрэй.
9.Хичээлийн өөрчлөлт
Хичээл цуцлагдсан, танхим эсвэл цаг өөрчлөгдсөнийг зөвхөн баттай мэдсэн үедээ мэдээл. Ангийнхны санал өгөхдөө үнэнээ хэл. Санаатайгаар худал мэдээлбэл энэ эрхийг хязгаарлана.
10.Зөрчлийн үр дагавар
| Зөрчил | Ихэвчлэн авах арга хэмжээ |
|---|---|
| Анхны, бага зэргийн | Агуулгыг нууж, сануулга өгнө. |
| Давтан | Бичих эрхийг түр хаана. |
| Ноцтой (заналхийлэл, дотно зураг, залилан, хүүхдийн эсрэг) | Бүртгэл болон утасны дугаарыг бүрмөсөн хаана, шаардлагатай бол эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ. |
Шийдвэрт санал нийлэхгүй бол гомдол гаргана. Гомдлыг шийдвэр гаргасан хүнээс өөр хүн хянана.
11.Мэдээлэх
Дүрэм зөрчсөн зүйл харвал "Мэдээлэх" товчийг дарна уу. Хэн мэдээлснийг тухайн хүнд харуулахгүй. Яаралтай асуудлаар info@oyutan.net хаягаар бичээрэй.