Нууцлалын бодлого

Хувилбар 1.0. Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 11-р сарын 6. Монгол хэл дээрх эх нь албан ёсных.

Энэ бодлого нь Оюутан вэбсайт (oyutan.net) болон гар утасны апп таны хувийн мэдээллийг юунд, хэрхэн ашиглаж, хэр удаан хадгалдаг, та ямар эрхтэйг тайлбарлана. Бид зөвхөн үйлчилгээ ажиллуулахад хэрэгтэй мэдээллийг цуглуулдаг.

1.Ерөнхий

Энэ бодлогыг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021) болон холбогдох бусад хуульд нийцүүлэн гаргасан.

Бодлогын албан ёсны эх нь монгол хэл дээрх энэ бичвэр юм. Өөр хэл дээрх орчуулга гарвал зөрүүтэй тохиолдолд монгол эхийг баримтална.

Бүртгүүлэхдээ та энэ бодлого болон Монгол Улсаас гадна мэдээлэл хадгалахыг тус тусад нь зөвшөөрдөг. Зөвшөөрөл бүрийг хувилбарын дугаар, огноотой нь хадгална.

2.Мэдээлэл хариуцагч

Таны мэдээллийг хариуцан боловсруулагч нь Хай коммерс ХХК (Улаанбаатар хот, Монгол Улс).

Хувийн мэдээлэлтэй холбоотой асуулт, хүсэлтээ info@oyutan.net хаягаар илгээнэ үү.

3.Бидний цуглуулдаг мэдээлэл

Доорх хүснэгтэд мэдээлэл бүрийг ямар зорилгоор, хэр удаан хадгалдгийг харуулав.

АнгилалМэдээлэлЗорилгоХадгалах хугацаа
НэвтрэлтУтасны дугаар. Түлхүүртэй хэш болон шифрлэсэн хэлбэрээр хадгална. Нэвтрэх оролдлого бүрийн төлөв.Нууц үггүй нэвтрэх, нэг дугаараар давхар бүртгэл үүсэхээс сэргийлэх, бүрмөсөн хаагдсан дугаарыг таних.Бүртгэл устах хүртэл. Нэвтрэх оролдлого хугацаа нь дууссанаас хойш 1 хоногт устна.
Төхөөрөмж, сессТөхөөрөмж, хөтчийн нэр, IP хаяг, нэвтэрсэн болон сүүлд идэвхтэй байсан цаг.Бүртгэлийг хамгаалах, идэвхтэй төхөөрөмжүүдээ харж гаргах, хууль бус оролдлогыг илрүүлэх.Нэвтрэлт вэбд 2 хоног, аппад 10 хоног хүчинтэй. Аюулгүй байдлын бүртгэл бүртгэл устах хүртэл.
ПрофайлНэр, хэрэглэгчийн нэр (@), профайл болон нүүрний зураг, танилцуулга, сургууль, хөтөлбөр, курс.Таныг сургуулийнхаа оюутнуудад таниулах.Та засах, устгах эсвэл бүртгэлээ устгах хүртэл.
ХуваарьХичээл (МУИС-ийн нээлттэй хуваариас нэмсэн хичээл ч орно), даалгавар, сануулга, календарийн холбоос.Таны хуваарь, сануулгыг харуулах, мэдэгдэл илгээх.Та устгах хүртэл.
НайзуудХэнийг дагадаг, хэн таныг дагадаг, найзын код, чөлөөт цагийн харагдах тохиргоо.Харилцан дагасан найзуудад таны чөлөөт цагийг харуулах.Та өөрчлөх эсвэл бүртгэлээ устгах хүртэл.
НийтлэлНийтлэл, асуулт, хариулт, сэтгэгдэл, гээсэн болон олсон зүйлийн зар, зураг, лайк, хадгалсан зүйл. Хичээлийн өөрчлөлтийн мэдээлэл, түүнд өгсөн санал.Сургуулийн нийгэмлэгийг ажиллуулах, ангийнханд хичээлийн өөрчлөлтийг мэдэгдэх.Та устгах хүртэл. Устгасан нийтлэл бусдад харагдахаа шууд болино. Харин түүний бичвэрийг маргаан, гомдлыг шийдэх зорилгоор бүртгэл устах хүртэл далд хадгална.
ЧатМессеж, зураг, видео.Оюутнуудыг хооронд нь холбох.Мессеж бүртгэл устах хүртэл. Зураг 1 жил, видео 30 хоногийн дараа устаж, оронд нь тэмдэглэгээ үлдэнэ.
AI туслахТаны асуулт, AI-ийн хариулт, хариултад өгсөн үнэлгээ.Сургуулийн тухай асуултад хариулах, хариултын чанарыг сайжруулах.Та ярианы түүхээ устгах хүртэл.
Ажил, дадлагаӨргөдөлд илгээсэн нэр, сургууль, хөтөлбөр, курс, захидал, CV. Та сонговол утасны дугаар.Таны сонгосон компанид өргөдөл хүргэх.Ажлын зар эсвэл таны бүртгэл устах хүртэл.
Клуб, арга хэмжээГишүүнчлэл, оролцох эсэх, таны үүсгэсэн клуб, арга хэмжээ.Клуб, арга хэмжээг зохион байгуулах.Та гарах эсвэл бүртгэлээ устгах хүртэл.
МэдэгдэлPush мэдэгдлийн токен, мэдэгдлийн тохиргоо, мэдэгдлүүд.Хичээл, мессеж, сануулгын тухай мэдэгдэх.Та гарах, мэдэгдлээ унтраах эсвэл бүртгэлээ устгах хүртэл.
Аюулгүй байдалТаны илгээсэн болон таны тухай мэдүүлэг, сануулга, түдгэлзүүлэлт, гомдол.Дүрмийг сахиулах, хүчирхийллээс хамгаалах.Хэрэг хаагдах эсвэл бүртгэл устах хүртэл. Бүрмөсөн хаагдсан дугаарын хэш хадгалагдана.
Хэрэглээний статистикХуудас үзэлт, гол үйлдлийн тоо. Cookie, хэрэглэгчийн ID ашиглахгүй. Аппад суулгалт бүрт санамсаргүй ID өгнө.Аль хэсэг хэрэгтэй, аль нь ажиллахгүй байгааг мэдэх.Нэгтгэсэн тоо хэлбэрээр.
Алдааны тайланАлдааны нэр, утга нь далдлагдсан мессеж, ID-гүй хуудасны зам.Алдааг засах.Алдаа засагдах хүртэл.
БайршилВэбийн кампусын газрын зураг дээр та зөвшөөрсөн үед л төхөөрөмжийн байршил.Ойр байгаа газрыг хайх, зам гаргах.Хадгалахгүй. Тухайн хайлтад л ашиглана.

4.Бидний цуглуулдаггүй мэдээлэл

  • Нууц үг. Та нэг SMS илгээж нэвтэрдэг.
  • Регистрийн дугаар, төрсөн огноо, хаяг, имэйл (та өөрөө бичээгүй бол).
  • Утасны харилцагчийн жагсаалт, дуудлагын түүх, SMS-ийн агуулга.
  • Байнгын болон далд байршил. Апп байршил асуудаггүй.
  • Камер, микрофон. Апп эдгээрийг асуудаггүй. Зургийг зөвхөн таны сонгосон зургийн сангаас авна.
  • Зар сурталчилгааны ID (IDFA, AAID), өөр апп, вэбсайт дээрх таны үйлдэл.
  • Биометрийн мэдээлэл, дүн, төлбөр, банкны мэдээлэл.
  • Гуравдагч талын cookie, зар сурталчилгааны пиксел.

6.Бидний хэзээ ч хийхгүй зүйл

  • Таны мэдээллийг худалдахгүй, түрээслэхгүй.
  • Таныг чиглэсэн зар сурталчилгаа харуулахгүй, зар сурталчилгааны сүлжээнд мэдээлэл өгөхгүй.
  • Таны утасны дугаарыг бусад оюутанд харуулахгүй.
  • Чат, AI яриаг зар сурталчилгааны зорилгоор уншихгүй.
  • Таны агуулгаар AI загвар сургахгүй. OpenAI руу хадгалуулахгүй тохиргоотой, таны ID-гүйгээр илгээнэ.
  • Нэрээ нуусан зохиогчийг шалтгаангүйгээр, бүртгэлд үлдээлгүйгээр илрүүлэхгүй.
  • Таны мэдээллийг сургууль, ажил олгогчид таны зөвшөөрөл эсвэл хуулийн үндэслэлгүйгээр өгөхгүй.
  • Таныг бусад апп, вэбсайт дээр хянахгүй.

7.Хэн юуг хардаг вэ

МэдээлэлХэн харах вэ
Утасны дугаарХэн ч харахгүй. Та ажлын өргөдөлд хуваалцахыг сонговол зөвхөн тухайн компани.
ПрофайлТаны сургуулийн нэвтэрсэн оюутнууд.
Нэртэй нийтлэл, сэтгэгдэлТаны сургуулийн оюутнууд. Асуултыг асуусан хүн эсвэл модератор сонгосон хариулттай нь нийтэд нээвэл вэбд зохиогчийн нэргүйгээр харагдана.
Нэрээ нуусан нийтлэлБусдад нэргүй харагдана. Аюулгүй байдлын шаардлагаар зөвхөн тусгай эрхтэй ажилтан шалтгаанаа бичиж, бүртгэлд үлдээгээд зохиогчийг харж болно.
ХуваарьТа. Харилцан дагасан найзууд таны тохиргооны дагуу: бүтэн хуваарь, зөвхөн завгүй цаг (анхдагч) эсвэл юу ч үгүй.
ЧатТухайн чатын гишүүд. Мэдүүлэг ирсэн мессежийг модератор.
AI яриаЗөвхөн та.
Ажлын өргөдөлТаны өргөдөл гаргасан компанийн эрхтэй ажилтнууд.
Хичээлийн өөрчлөлтийн мэдээлэлАнгийнхан тань. Хэн мэдээлсэн нь харагдахгүй.
Клуб, арга хэмжээНийтэд нээлттэй клуб, арга хэмжээ вэбд харагдана.

Манай ажилтнууд мэдээлэлд зөвхөн ажлынхаа хүрээнд, эрхийн дагуу хандана. Эмзэг үйлдэл бүр (зохиогч илрүүлэх, бүртгэл хаах, мэдээлэл татах гэх мэт) өөрчлөх боломжгүй бүртгэлд үлдэнэ.

8.Утасны зөвшөөрөл

Апп зөвшөөрөл бүрийг анх хэрэгтэй үед нь л асууна. Татгалзсан ч апп ажиллана.

ЗөвшөөрөлХэзээ асуухЮундТатгалзвал
МэдэгдэлБүртгүүлэхдээ мэдэгдэл авахыг сонгосон бол нэвтэрсний дараа, эсвэл тохиргооноос асаахадХичээл, мессеж, сануулгаМэдэгдлээ аппын дотор харна.
Зургийн санЗураг, видео хавсаргах, профайл зураг сонгох үедТаны сонгосон зураг, видеог илгээхЗураг хавсаргах боломжгүй.
Байршил (вэб)Кампусын газрын зураг дээр "Би хаана" дарахадОйр газар хайх, зам гаргахГазрын зураг ажиллана, зам гарахгүй.
Камер, микрофон, харилцагч, апп дахь байршилАсуудаггүйАшигладаггүйХамаарахгүй.

9.Гуравдагч этгээд ба Монгол Улсаас гадна хадгалах

Бид дараах үйлчилгээ үзүүлэгчдийг ашигладаг. Тэд зөвхөн бидний өгсөн зааврын дагуу, доорх зорилгоор мэдээлэл боловсруулна.

ҮйлчилгээУлсМэдээлэлЗорилго
RailwayАНУ-ын компани. Сервер Сингапурт.Үйлчилгээний бүх мэдээлэлСервер, өгөгдлийн сан, нөөц хуулбар ажиллуулах
CloudflareАНУ-ын компани. Дэлхийн сүлжээ.Зураг, файл, CV, чатын зураг, видео, шифрлэсэн нөөц хуулбар. Вэбийн хүсэлт.Файл хадгалах, домэйн, халдлагаас хамгаалах
OpenAIАНУAI-д тавьсан асуулт, тухайн ярианы өмнөх асуулт, хариулт, сургуулийн эх сурвалж. Шалгуулахаар нийтлэл, сэтгэгдэл, клуб, арга хэмжээ, ажлын зарын бичвэр (утас, имэйл, @нэр, зохиогчийн нэрийг далдалсан). Нийтэд нээгдсэн асуулт, хариулт.Хариулт гаргах, хүчирхийлэл илрүүлэх, хайлтын индекс. Хэрэглэгчийн ID илгээхгүй.
2fa.mnМонголУтасны дугаар, баталгаажуулах SMSУтасны дугаар баталгаажуулах
ExpoАНУPush токен, мэдэгдлийн бичвэрPush мэдэгдэл (Apple APNs, Google FCM-ээр дамжина), апп шинэчлэх
Apple, GoogleАНУPush токен, мэдэгдлийн бичвэрУтсанд мэдэгдэл хүргэх
SentryАНУАлдааны нэр, утга нь далдлагдсан мессежАлдааг илрүүлэх
HiHi MapsМонголГазрын зургийн хүсэлт. Зам гаргахад таны байршил төхөөрөмжөөс шууд очно.Кампусын газрын зураг

Хэрэглээний статистикийг бид өөрсдийн сервер дээр ажилладаг Umami-аар цуглуулдаг. Гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Монгол Улсаас гадна хадгалах. Манай сервер, файлын сан Монгол Улсаас гадна байрладаг. Хуулийн дагуу үүнд таны тусгай зөвшөөрөл шаардлагатай тул бүртгүүлэхдээ тусад нь зөвшөөрнө. Бид гэрээгээр болон техникийн арга хэмжээгээр (шифрлэлт, хандалтын хяналт) таны мэдээллийг Монгол Улсад байгаатай адил түвшинд хамгаална.

Хуулийн дагуу шаардсан тохиолдолд эрх бүхий байгууллагад мэдээлэл өгч болно. Ийм хүсэлт бүрийг бид хуульд нийцэж буй эсэхийг шалгана.

10.Хадгалах хугацаа ба устгах

Хадгалах хугацааг дээрх хүснэгтэд мэдээлэл бүрээр бичсэн. Бүртгэлээ устгахад дараах дарааллаар явна:

  1. Шууд. Устгах хүсэлт өгмөгц бусад төхөөрөмж дээрх нэвтрэлт тань дуусна. Нэг нийтлэл, сэтгэгдэл, хичээл, AI яриаг устгавал тэр даруй бусдад харагдахаа болино.
  2. 30 хоногийн дараа. Бүртгэл тань бүрмөсөн устна. Энэ хугацаанд та бодлоо өөрчилж, хүсэлтээ цуцалж болно. Нэртэй нийтлэл, сэтгэгдэл, мессеж, файл, хуваарь, найзууд устана. Бусдын хариулсан нийтлэлийн бичвэр арилж, хоосон үлдэнэ. Нэрээ нуусан нийтлэл таны бүртгэлтэй холбоогүй болж үлдэнэ.
  3. Дахин 30 хоногийн дотор. Шифрлэсэн нөөц хуулбараас устна.

Хаагдаагүй мэдүүлэгт холбогдох мессеж хэрэг хаагдах хүртэл далд хадгалагдана. Бүрмөсөн хаагдсан утасны дугаарын хэш дахин бүртгүүлэхээс сэргийлэхэд хадгалагдана. Ажилтны үйлдлийн бүртгэлд бүртгэл устсан тухай тэмдэглэл үлдэнэ.

11.Аюулгүй байдал

  • Утасны дугаарыг AES-256-GCM-ээр шифрлэж, хайхдаа HMAC-SHA256 түлхүүртэй хэш ашиглана.
  • Чатын мессежийг өгөгдлийн санд шифрлэж хадгална.
  • CV, чатын зураг, видео хаалттай файлын санд байрлаж, хэдхэн минут хүчинтэй холбоосоор л нээгдэнэ.
  • Зургийн байршил зэрэг нэмэлт мэдээллийг (EXIF) хуулахдаа арилгана.
  • Бүх холболт HTTPS-ээр явна. Нөөц хуулбарыг AES-256-GCM-ээр шифрлэнэ.
  • Мэдээлэл татах, бүртгэл устгахад дахин SMS баталгаажуулалт шаардана.
  • Ажилтан бүр зөвхөн ажилдаа хэрэгтэй эрхтэй. Эмзэг үйлдэл бүрийг өөрчлөх боломжгүй бүртгэлд үлдээнэ.

Хувийн мэдээлэл алдагдсан нь илэрвэл бид эрсдэлийг даруй хязгаарлаж, хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага болон өртсөн хэрэглэгчдэд 72 цагийн дотор мэдэгдэнэ. Мэдэгдэлд юу болсон, ямар мэдээлэл хамаарсан, бид юу хийж байгаа, та юу хийж болохыг бичнэ.

12.Таны эрх

ЭрхХэрхэн
Мэдээллийнхээ хуулбарыг авахПрофайл дахь "Бүртгэл, мэдээлэл" хэсгээс бүх мэдээллээ JSON файлаар шууд татна. Имэйлээр хүсвэл 7 хоногийн дотор илгээнэ.
ЗасуулахПрофайлаа өөрөө засна. Бусад алдааг имэйлээр мэдэгдээрэй.
УстгуулахПрофайл дахь "Бүртгэл, мэдээлэл" хэсгээс. 30 хоногийн дараа бүрмөсөн устна.
Зөвшөөрлөө буцаахЗаавал биш зөвшөөрлийг тохиргооноос. Заавал зөвшөөрлийг бүртгэлээ устгаж буцаана.
Автомат шийдвэрийг хүнээр хянуулахAI шалгалт таны бичсэнийг түр нууж болох ч эцсийн шийдвэрийг модератор гаргана. Шийдвэрт гомдол гаргаж болно.
Мэдээлэл боловсруулахыг хязгаарлах, эсэргүүцэхИмэйлээр хүсэлт илгээнэ.
Нээлттэй өгөгдөл дэх нэрээ хасуулахБагш нар Нээлттэй өгөгдөл хуудсанд заасны дагуу нэрээ хасуулж болно.

Хүсэлтээ info@oyutan.net хаягаар илгээнэ үү. Бид таныг мөн эсэхийг шалгаад 10 ажлын өдрийн дотор хариулна.

Бидний хариултад сэтгэл хангалуун бус бол Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй.

13.Насны шаардлага

Оюутан нь их, дээд сургуулийн оюутнуудад зориулагдсан. 13 нас хүрээгүй хүүхэд бүртгүүлэхгүй. 18 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвшилцсөний дараа ашиглана уу.

13 нас хүрээгүй хүүхэд бүртгүүлсэн нь мэдэгдвэл бүртгэлийг устгана. Ийм тохиолдол мэдвэл info@oyutan.net хаягаар мэдэгдээрэй.

14.Бодлогын өөрчлөлт

Бодлогыг өөрчлөх бол шинэ хувилбар хүчин төгөлдөр болохоос дор хаяж 14 хоногийн өмнө вэбсайт болон аппад мэдэгдэнэ.

Зөвшөөрөл шаардах өөрчлөлт гарвал апп, вэбсайт таныг дараагийн удаа нээхэд шинэ хувилбарыг зөвшөөрөхийг асууна. Хувилбар бүрийн дугаар, огноо энэ хуудасны дээд хэсэгт байна.

15.Холбоо барих

Хай коммерс ХХК, Улаанбаатар хот, Монгол Улс.

Имэйл: info@oyutan.net