Үйлчилгээний нөхцөл

Хувилбар 1.0. Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 11-р сарын 6. Монгол хэл дээрх эх нь албан ёсных.

Энэ нөхцөл нь Оюутан вэбсайт, аппыг ашиглах журам юм. Бүртгүүлэхдээ та энэ нөхцөл болон түүний салшгүй хэсэг болох Нийгэмлэгийн дүрэм-ийг хүлээн зөвшөөрнө.

1.Ерөнхий

Оюутан (oyutan.net) нь их, дээд сургуулийн оюутнуудад хичээлийн хуваарь, сургуулийн нийгэмлэг, чат, AI туслах, ажил, дадлагын зарыг нэг дор хүргэдэг үйлчилгээ. Үйлчилгээг Хай коммерс ХХК (Улаанбаатар хот) үзүүлнэ.

Нөхцөлийн албан ёсны эх нь монгол хэл дээрх энэ бичвэр. Таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглахыг Нууцлалын бодлого-д тайлбарласан.

Оюутан аль ч их, дээд сургуулийн албан ёсны үйлчилгээ биш, сургуулиудтай холбоогүй. Сургуулийн нэр, лого тухайн сургуульд хамаарна.

2.Хэн ашиглах вэ

  • 13 ба түүнээс дээш настай хүн бүртгүүлнэ. 18 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвшилцсөний дараа ашиглана.
  • Монгол Улсын үүрэн холбооны дугаартай байна.
  • Өмнө нь дүрэм зөрчсөнөөр бүрмөсөн хаагдсан бол дахин бүртгүүлэхгүй.
  • Нэг хүн нэг бүртгэлтэй байна.

3.Нэвтрэх

Нууц үг байхгүй. Та утаснаасаа 150073 дугаар руу нэг кодтой SMS илгээж нэвтэрнэ. Баталгаажуулалтыг 2fa.mn гүйцэтгэнэ.

Нэг SMS таны операторын тарифаар 150₮ орчим үнэтэй. Энэ төлбөрийг оператор авна. Бид авахгүй.

Таны дугаараас илгээсэн SMS таныг гэрчилнэ. Утсаа бусдад өгөхгүй, алдсан бол тохиргооноос бусад төхөөрөмж дээрх нэвтрэлтээ гаргаарай.

4.Таны бүртгэл

  • Профайлдаа өөрийн бодит мэдээллийг бичнэ. Өөр хүн, байгууллага мэт дүр эсгэхгүй.
  • Хэрэглэгчийн нэр (@) бусдын эрх, барааны тэмдгийг зөрчихгүй байна.
  • Бүртгэлээсээ гарсан бүх үйлдлийг та хариуцна.
  • Бүртгэлээ худалдах, бусдад шилжүүлэхгүй.

5.Үйлчилгээг ашиглах

Та үйлчилгээг хувийн, суралцах зорилгоор ашиглана. Дараахыг хориглоно:

  • Үйлчилгээг автомат хэрэгслээр их хэмжээгээр хуулах, ачааллах, эсвэл хамгаалалтыг тойрох.
  • Бусдын бүртгэлд нэвтрэх, бусдын мэдээллийг цуглуулах.
  • Вирус, хортой код, спам тараах.
  • Үйлчилгээг хууль бус зорилгоор ашиглах.

6.Хамтын дүрэм

Нийтлэл, сэтгэгдэл, чат, клуб, арга хэмжээ, ажлын зар зэрэг бусдад харагдах бүх зүйлд Нийгэмлэгийн дүрэм үйлчилнэ. Дүрэм нь энэ нөхцөлийн салшгүй хэсэг.

7.Таны агуулга

Таны бичсэн, оруулсан агуулгын эрх танд хэвээр үлдэнэ.

Агуулгаа нийтлэхдээ та түүнийг үйлчилгээн дотор харуулах, хадгалах, хайлтад гаргах, техникийн хувьд хөрвүүлэх (жишээ нь зургийн хэмжээг багасгах) эрхийг бидэнд үнэ төлбөргүй олгоно. Энэ эрх агуулгыг устгахад дуусна. Харин бусдын хариулт, иш татсан хэсэг, нөөц хуулбар Нууцлалын бодлого-д заасан хугацаанд үлдэж болно.

Асуултын сонгосон хариултыг асуусан хүн эсвэл модератор нийтэд нээж болно. Ингэхэд асуулт, хариулт вэбд зохиогчийн нэргүй харагдаж, AI туслахын мэдлэгт орно.

Та бусдын зохиогчийн эрх, хувийн нууцыг зөрчих агуулга оруулахгүй.

8.Мэдүүлэг ба модерац

Дүрэм зөрчсөн зүйлийг аль ч хэсгээс "Мэдээлэх" товчоор мэдэгдэнэ. Хэн мэдээлснийг тухайн хүнд харуулахгүй.

Нийтлэл, сэтгэгдэл, клуб, арга хэмжээ, ажлын зарын бичвэрийг автомат дүрэм болон AI шалгаж болно. AI зөвхөн тэмдэглэх эсвэл түр нуух бөгөөд эцсийн шийдвэрийг хүн гаргана.

Зөрчлийн хэмжээнээс хамаарч модератор агуулгыг нууж, сануулга өгч, бичих эрхийг түр хааж, эсвэл бүртгэлийг хааж болно. Ноцтой зөрчилд утасны дугаарыг бүрмөсөн хаана.

Шийдвэрт санал нийлэхгүй бол аппын Бүртгэлийн байдал хэсгээс эсвэл info@oyutan.net хаягаар гомдол гаргана. Гомдлыг шийдвэр гаргасан хүнээс өөр хүн хянана.

9.Хуваарь ба сургуулийн мэдээлэл

Хичээлийн хуваарь, хөтөлбөр, багшийн нэр зэрэг мэдээллийг сургуулиудын албан ёсны эх сурвалж, нээлттэй өгөгдлөөс авсан. Дэлгэрэнгүйг Нээлттэй өгөгдөл-өөс харна уу.

Энэ мэдээлэл хоцрогдсон, алдаатай байж болно. Төлбөр, хугацаа, шаардлага зэрэг чухал зүйлийг сургуулиасаа шалгаарай.

Ангийнхны мэдээлсэн хичээлийн өөрчлөлт саналаар батлагдсаны дараа хуваарьт орно. Энэ нь сургуулийн албан ёсны мэдэгдэл биш.

AI туслахын хариулт алдаатай байж болно. Хариулт бүр эх сурвалжаа заадаг тул түүнийг нь шалгаарай.

Сургуулийн төлөөлөгч нэр, лого, мэдээллээ засуулах эсвэл хасуулахыг хүсвэл info@oyutan.net хаягаар хүсэлтээ илгээнэ үү.

10.Үйлчилгээ үзүүлэгчийн эрх

  • Үйлчилгээг сайжруулах зорилгоор хэсгүүдийг өөрчлөх, нэмэх, хасах.
  • Энэ нөхцөл, дүрмийг зөрчсөн агуулгыг нууж, бүртгэлийг хязгаарлах, хаах.
  • Аюулгүй байдлын шаардлагаар үйлчилгээг түр зогсоох.
  • Оюутан нэр, лого, програм хангамжийн эрх Хай коммерс ХХК-д хамаарна.

11.Хариуцлагын хязгаар

Үйлчилгээг "байгаа чигээр нь" үзүүлнэ. Бид тасралтгүй, алдаагүй ажиллахыг хичээх ч баталгаа өгөхгүй.

Хэрэглэгчдийн бичсэн агуулга, ажил олгогчийн зар, AI-ийн хариултын үнэн зөвийг бид баталгаажуулахгүй. Түүнд тулгуурлан гаргасан шийдвэрийн хариуцлагыг та хүлээнэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол бид шууд бус хохирол, ашиг алдсаныг хариуцахгүй. Энэ нь хуулиар хязгаарлах боломжгүй хариуцлагад хамаарахгүй.

12.Нөхцөлийн өөрчлөлт

Нөхцөлийг өөрчлөх бол шинэ хувилбар хүчин төгөлдөр болохоос дор хаяж 14 хоногийн өмнө вэбсайт болон аппад мэдэгдэнэ.

Шинэ хувилбар хүчинтэй болсны дараа апп, вэбсайт таныг дахин зөвшөөрөхийг асууна. Зөвшөөрөхгүй бол бүртгэлээ устгаж болно.

13.Бүртгэл устгах, хаах

Та Профайл дахь "Бүртгэл, мэдээлэл" хэсгээс хэзээ ч бүртгэлээ устгаж болно. Хүсэлт өгснөөс хойш 30 хоногийн дотор бодлоо өөрчилж болох бөгөөд дараа нь бүрмөсөн устна. Юу хэрхэн устахыг Нууцлалын бодлого-д бичсэн.

Энэ нөхцөл, дүрмийг ноцтой эсвэл давтан зөрчвөл бид бүртгэлийг хааж болно. Хаахдаа шалтгааныг мэдэгдэх ба та гомдол гаргах эрхтэй.

14.Хууль ба маргаан

Энэ нөхцөлд Монгол Улсын хууль үйлчилнэ.

Маргааныг эхлээд info@oyutan.net хаягаар харилцан ярилцаж шийдэхийг хичээнэ. Шийдэгдээгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.

15.Холбоо барих

Хай коммерс ХХК, Улаанбаатар хот, Монгол Улс.

Имэйл: info@oyutan.net